100,000₮ дээш худалдан авалтанд хүргэлт үнэгүй
Эмэгтэй хүн бүрийн нэг асуудал хурдан урагддаг шилэн триког өмсөхөд хүндрэлтэй байдаг. Харамсалтай нь бидний эдэлж хэрэглэж байгаа шилэн трико эдэлгээ даахгүйгээс гадна 2, 3-хан удаагийн хэрэглэлтээр л татагдаад хөвөрчихдөг. Шинэ трико өмсөнгүүтээ хумсаараа татаад цоолох тохиолдол их.
Тэгвэл энгийн шилэн триконы эдэлгээг уртасгах найдвартай арга байдаг гэнэ. Үүний тулд та трикогоо хөлдөөх хэрэгтэй. Итгэмээргүй санагдаж байгаа биз? Гэсэн ч туршаад үзээрэй.
Шинэ шилэн трико худалдаж авсан л бол бага зэрэг норгоод шууд л хөргөгчнийхөө хөлдөөгчинд хийчих.
Гүйцэд хөлдсөнийх нь дараа хөлдөөгчнөөсөө гаргаж гэсгээгээд хатаагаарай. Ингэснээр шилэн триконы материалын ширхэг маш сайн бэхжиж, олон удаа хэрэглэхэд тийм ч амар урагдаж хөврөхгүй болох аж.
Чанартай, эдэлгээ удаан.
Хүргэлт 5000 төгрөг.
Орон нутгийн унаанд тавьж өгнө.
Зохиогчын эрх хуулийн дагуу хамгаалагдсан болно.
Вэбсайтыг хийсэн: Маркетинси Партнерс ХХК